БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНДСЭН ОРЦ, НАЙРЛАГА: *SALICYLIC ACID (BHA) буюу салицилийн хүчил нь ургамалд байгалийн нэгдэл хэлбэрээр үүсдэг бета гидрокси хүчил (BHA) юм. Энэхүү хүчил нь үрэвслийн эсрэг шууд үйлчилгээтэй бөгөөд батганы үрэвсэл болон арьсны нүхжилтийн хэмжээг багасгана. Мөн хар болон цагаан батга арьсанд бий болохоос сэргийлж, гялалзсан арьстай болгохоос гадна тос болон арьсны эсүүд нүхжилтээс бий болсон арьсны нүх рүү орж, сэвх үүсэхээс хамгаалдаг. *YEAST extract нь антиоксидант болон эсийн нөхөн төлжүүлэх, шинэчлэх үйлчилгээтэй бөгөөд нүхжилтээс үүссэн арьсны нүхэнд орсон нян бактер исэлдэхийг багасгахад тусалдаг тул асуудалтай арьсыг тайвшруулж, арьсны хөгшрөлтийн хурдыг удаашруулдаг. Үүнээс гадна тус найрлагад агуулагддаг амин хүчлүүд нь эсийн үйл ажиллагааг сайжруулж, коллаген үүсэхийг дэмжиж, арьсыг зөөлөн, толигор болгоно. Эсүүд идэвхжих тусам арьсны алдаж буй коллагеныг нөхөх ба байгалийн чийгшүүлэгч хүчин зүйлээр баялаг тул арьсны гадна талын өнгөн давхаргын эсүүд (cuticles cells)-ийн чийгийг хадгалахад түлхэц өгч, нүүрээ дөнгөж угаасан мэт зөөлөн, уян хатан болгодог. *HAMAMELIS VIRGINIANA EXTRACT - Энэхүү ханд нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд арьсны чийгийн агууламжийг нэмэгдүүлэх, нүх агшааж, бактерийн эсрэг тайвшруулах үйлчилгээтэй. Мөн уг ханд нь арьсыг цэвэрлэх, арьсны тослогийг багасгах, арьсны улайлт, үрэвслийг буулгах үйлчилгээтэй тул дэлхийд алдартай арьс арчилгааны брэндүүд ч бүтээгдэхүүнүүддээ ашигладаг хамгийн эртний арьс арчилгааны нууц түүхий эдүүдийн нэг юм.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хэрэглэхээс өмнө бүтээгдэхүүний орц, найрлагатай танилцаж, харшлах орц, найрлага бий бол хэрэглэхээс татгалзана уу.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өглөө, оройд нүүрээ цэвэрлэж, нүхжилтийн эсрэг Beute God тонер-серум дарааллаар түрхэж хэрэглэнэ.