БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНДСЭН ОРЦ, НАЙРЛАГА: *CHEM DHBT (DIETHYLAMINO HYDROXYBENZOYL HEXYL BENZOATE) нь арьсны уян хатан чанарыг алдагдагдуулж, үрчлээтэх, эрт хөгшрөлтийг үүсгэдэг нарны UVA туяаны цацраг (320-400нм) болон арьс (290-320nm)-нд нэвтэрч эсийг гэмтээн, түлдэг нарны UVB цацраг туяанаас давхар хамгаална. *Octocrylene буюу октокрилен нь нарны хэт ягаан туяаны (UV) органик шүүлтүүр бөгөөд хэт ягаан туяаны цацраг болон богино хэт ягаан туяаны долгионыг шингээж, нарны туяаны аюул болон үрчлээтэхээс хамгаална. *Ethylhexyl Methoxycinnamate (Octinoxate) нь тунгалаг, тосонд уусдаг, "Гоо сайхны түүхий эдийн хувьд өндөр зэрэглэлийн” орц найрлага бөгөөд 310 нм урттай нарны UVB туяанаас хүртэл хамгаалдаг орц найрлага юм. *Cyclohexasiloxane - Арьсыг чийгшүүлж, зөөлрүүлж тайвшруулах үйлчилгээтэй зөөлрүүлэгч юм. Энэ шинж чанар нь ус алдагдахаас сэргийлж, арьсны байгалийн хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг хадгалахад тусалдаг. *Hydrogenated Palm Kernel Oil буюу ус төрөгчөөр баяжуулсан дал модны тос нь үрчлээ, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна арьсыг тослоггүй зөөлөн болгоход тусалдаг.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хэрэглэхээс өмнө бүтээгдэхүүний орц, найрлагатай танилцаж, харшлах орц, найрлага бий бол хэрэглэхээс татгалзана уу.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Хэрэглэхээс өмнө сайтар сэгсэрч, наранд гарахаас 15 минутын өмнө түрхэнэ. Хоёр цаг тутамд сэргээж түрхэх ба 80 минутын турши хөдөлгөөн хийж хөлөрсөн эсхүл усанд сэлсэн бол арчаад дахин түрхэнэ. Бүтэн биед 1 бүтэн савыг түрхэнэ.