БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНДСЭН ОРЦ, НАЙРЛАГА: *OLIGOPEPTIDE-1 буюу олигопептид-1 нь арьсны гадна давхаргыг нөхөн төлжүүлж, арьсны коллаген, эластин, эсийн өсөлтийг хурдасгадгаараа онцлогтой. Арьсны нөхөн төлжих, шинэчлэгдэх үйлдлийг хурдасгаж, хөгшрөлтийг удаашруулж, үрчлээг багасгадаг. *DIPEPTIDE DIAMINOBUTYROYL BENZYLAMIDE DIACETATE - энэхүү найрлага нь маш жижиг молекул буюу 500 Да-аас бага молекул жинтэй трипептид (гурван амин хүчлийн пептид) юм. Энэ нь арьсны гүнд маш хурдан нэвтэрч үйлчилдгээрээ онцлогтой бөгөөд нүүрний тогтмол хийдэг хөдөлгөөнөөс үүдэлтэй үрчлээсийг арилгах үүрэгтэй “түрхдэг ботокс”-ийн нэг төрлийн пептид юм. *ACETYL HEXAPEPTIDE-8 - түрхдэг ботокс хэмээгддэг ACETYL HEXAPEPTIDE-8 буюу Argireline нь нэг төрлийн пептид бөгөөд хялгасан үрчлээг арилгах, багасгах үйлчилгээтэй.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хэрэглэхээс өмнө бүтээгдэхүүний орц, найрлагатай танилцаж, харшлах орц, найрлага бий бол хэрэглэхээс татгалзана уу.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өглөө, оройд нүүрээ цэвэрлэж, үрчлээний эсрэг Beute God тонер, серум түрхсэний дараа Beute God үрчлээний эсрэг тосыг нимгэн түрхэж хэрэглэнэ. Өдөр гадагш гарахаар бол нүүр будалтын дор хэрэглэж болдог SPF50+, p++++ Beute God брэндийн ТӨГС ХАМГААЛАЛТ нарны тосыг нэмж түрхвэл илүү үр дүнтэй.