БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНДСЭН ОРЦ, НАЙРЛАГА: *OLIGOPEPTIDE-1 Олигопептид-1 нь арьсны гадна давхаргыг нөхөн төлжүүлж, арьсны коллаген, эластин, эсийн өсөлтийг хурдасгадгаараа онцлогтой. Арьсны нөхөн төлжих, шинэчлэгдэх үйлдлийг хурдасгаж, хөгшрөлтийг удаашруулж, үрчлээг багасгадаг. *CARNOSINE Carnosine нь антиоксидант үйлчилгээтэй нэгэн төрлийн пептид бөгөөд коллагены нөхөн төлжилтийг хурдасгадаг, өндөр үр дүнтэй, арьсны эсийн түвшинд хүрч үйлчилдэг пептид юм. Үүнээс гадна үрчлээг бий болгодог oxidative stress болон glycation-ний эсрэг үйлчилгээтэй. Carnosine –ийг дэлхийн брэндүүд үрчлээний эсрэг тос, серум-ны орц найрлагадаа ашигладаг. *Bifida Ferment Lysate нь нэг төрлийн пробиотик бөгөөд нарны хэт ягаан туяанд арьс гэмтэхээс сэргийлж, арьсыг чийгшүүлж, арьсны дархлааг бэхжүүлэх замаар үрчлээ үүсэхээс сэргийлдэг. *Hydrolyzed Sodium Hyaluronate буюу жижгэрүүлсэн гиалуроны хүчил гэж нэрлэгддэг ус төрөгчөөр баяжуулсан натрийн гиалуронатын молекул нь арьсны гүнд нэвтрэн орж, эсийн түвшинд хүрч чийгшүүлэх үйлчилгээтэй. *CHONDRUS CRISPUS ханд - улаан замаг (Red algae) гэгддэг Chondrus crispus нь арьсыг хөх гэрлийн нөлөөллөөс хамгаалахад тусалдаг бета-каротин пигмент, хүчтэй антиоксидант зеаксантин, лютеин зэрэг арьсанд зориулсан олон тэжээллэг бодисоор баялаг далайн замагны төрөл юм. Энэхүү далайн замагны ханд нь чийгийг хадгалах шинж чанартай бөгөөд арьсны дархлааг дэмжиж, арьсны байгалийн чийгшлийг нөхөхөд тусална.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хэрэглэхээс өмнө бүтээгдэхүүний орц, найрлагатай танилцаж, харшлах орц, найрлага бий бол хэрэглэхээс татгалзана уу.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өглөө, оройд нүүрээ цэвэрлэж, үрчлээний эсрэг Beute God тонер-серум дарааллаар түрхэж хэрэглэнэ.