БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНДСЭН ОРЦ, НАЙРЛАГА: *4 төрлийн пептидийн агууламжтай. Үүнд: PALMITOYL TRIPEPTIDE-1 буюу коллаген ба гиалуроны хүчлийн хэмжээг нэмэгдүүлдэг хэдий ч арьсыг цочроолгүйгээр чангалж, үрчлээг багасгах үйлчилгээтэй, Palmitoyl tetrapeptide-7 буюу глицин, глутамин, пролин, аргинин гэх дөрвөн амин хүчлээс бүрдсэн, арьсны давхарга дахь молекулын түвшинд ажиллаж, эсийн төлжилтийг идэвхжүүлж, шинэчлэгдэх явцыг идэвхжүүлснээр хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх синтетик пептид, ACETYL HEXAPEPTIDE-8 буюу хялгасан үрчлээг арилгах, багасгах үйлчилгээтэй, DIPEPTIDE DIAMINOBUTYROYL BENZYLAMIDE DIACETATE буюу нүүрний тогтмол хийдэг хөдөлгөөнөөс үүдэлтэй үрчлээсийг арилгах үүрэгтэй пептидүүд хамаарна. *CROCUS SATIVUS цэцгийн ханд нь олон төрлийн антиоксидант агуулсан тул арьсан дахь меланины хэмжээ буурснаас үүдэн бий болсон пегментийн өөрчлөлтийн эсрэг өндөр үр нөлөөтэй. Мөн уг өөрчлөлтөөс бий болсон нүдний доогуурх хөх туяа, нөсөө толбыг багасгаж, нэмж үүсэхээс сэргийлнэ. *Bifida Ferment Lysate нь нэг төрлийн пробиотик бөгөөд нарны хэт ягаан туяанд арьс гэмтэхээс сэргийлж, арьсыг чийгшүүлж, арьсны дархлааг бэхжүүлэх замаар үрчлээ үүсэхээс сэргийлнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хэрэглэхээс өмнө бүтээгдэхүүний орц, найрлагатай танилцаж, харшлах орц, найрлага бий бол хэрэглэхээс татгалзана уу.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Нүүрээ цэвэрлэж, үрчлээний эсрэг Beute God тонер, серум, тос гэсэн дарааллаар түрхэсний дараагаар Beute God үрчлээний эсрэг зовхины тосыг маш нимгэхэн түрхэж хэрэглэнэ.